Бухимдал

Би сүүлийн үед нилээд бухимдалтай хэд хонолоо. Юу намайг уурлуулав гэсэн чинь төрийн маань тэргүүн дараагийнхаа сонгуулийн бэлтгэлийг хийгээд эхэлсэн нь намайг уурлуулжээ.

За яахав төрийн ажил нь багадаад дараагийн сонгуулийн бэлтгэлдээ гардаг л юм байгаа биз надад ямар хамаа байхав гэтэл үгүй юм аа.  Сурсан эрдмээр тааруухан атлаа өөрсдийгөө нийгмийн хамгийн оюунлаг давхарга энэ гэж хий хоосон магтуулж юм  болгоны түрүүнд халамжлуулж байх дуртай бас дээр нь яг юман дээрээ бол хамгийн залхуу бүлэг давхарга болох оюутнуудад /бүх оюутнууд тийм залхуу биш шүү. Гэхдээ ямартай ч тэдний 80% нь энэ тодорхойлолтонд багтана даа/сар бүр тэтгэлэг өгнө гэнэ.  Сард оюутан бүрт 70,000 төгрөг өгөх юм байх. Үүнд 132 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Юу гээчийн аугаа солиорол вэ энэ?

Ерөнхийлөгчийг оюутан байхад нь улсаас мөнгө өгдөг байсан, тэгээд өөрөө их мундаг сайн сураад өнөөдөр ерөнхийлөгч болчихоод манийхаа тархийг угааж байгаа юм байх.  Ёстой хошгируулна биз. Одоо тэгээд түүний санаачилж байгаа тэтгэлэгийг нь авсан оюутнууд бүгд ерөнхийлөгч болох нь л дээ түүний логикоор бол.

Бэлэн мөнгө төрөөс тараадаг, амладаг явдал газар авлаа үүнийг та нар зогсоо энэ тэр гээд л уриалаад УТ-ийн намуудын дарга нарыг гарын үсгийг нь зуруулаад байсан нь өнөөдөр юу гэж уншигдаж байна юэ гэхээр *Та нар мөнгө амлаж болохгүй, би л ганцаараа мөнгө амлана* гэж хэлсэн юм шиг харагдаж байх юм. Бэлэн мөнгө тараах нь зөв, буруу гэдэгтэй маргах хүн байж болох ч гарах үр дагавар нь юу вэ гэдгийг мэдэхгүй хүн ховор л болсон баймаар юм.

Эх орны хишиг гэх 21,000 төгрөгийг тарааж эхэлсэнээр ахуйн хүрээний архидалд болон түүнээс үүдэлтэй гэмт хэрэг ингэж тэгж өслөө гээд л цагдаагийн байгууллага нь хэлээд яриад байхад оюутнуудад сар бүр 70,000 төгрөг тараагаад эхэлбэл юу болох нь бараг л ойлгомжтой биз дээ. Энэ нотолгоог цааш нь үргэлжлүүлбэл их урт болох учир хэрэггүй гэж бодлоо.

Эдийн Засгийн талаас нь аваад үзэхэд энэ хэмжээний бэлэн мөнгө тараахад инфляцид яаж нөлөөлөх үү? Хэдхэн хоногийг өмнө Монгол банк бодлогын хүүгээ 0,5% – р өсгөсөн. Үүнийгээ тайлбарлахдаа: Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтээр Эдийн засагт бэлэн мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь төв банкны бодлогын хүүгээ өсгөхөд хүргэсэн гэсэн. Энэ нь эргээд бизнесийн зээлийн хүү өснө. Бизнес эрхлэгчдэд ирэх дарамт нэмэгдэнэ л гэсэн үг.

Гэтэл тэр тараах гээд байгаа мөнгийг чинь улсын төсөвт төлдөг нь муу нэртэй хэдэн компани чинь шүү дээ. Энийг харахаад 1992 онд тухайн үеийн засгийн газрын тэрүүн шадар сайд асан Да.Ганболдын “Бид Монгол улсыг элгээр нь мөлхүүлнэ” гэж хэлж байсан үг өөрийн эрхгүй санаанд ороод байх юм.

Уур хүрээд байх юм аа.

Жич: Энэхүү тэмдэглэлийг би хэн нэгэнд таалагдах гэж биш харин ч өөрийгөө тайвшруулах гэж бичсэн учир хэн нэгэнд нь таалагдахгүй бол намайг муулж, нэмж бухимдуулахгүй байхыг хүсье. Харин дэмжиж байгаа бол сэтгэгдэлээ хуваалцаж болно шүү.

My first post

A message appeared for several months on my blog home page. But finally, i have decided to start blogging my ideas via this page.

My blog will be mostly about my personal notes and thoughts.  Somehow, it can be seen as just a useless scratches. But if you look  deeper into them, you may see everything about me.

Would you like to read more >> come and grow  with me.